Дөргөн

Сумын Иргэдийн Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаварын хүрээнд Зөвшөөрөлгүй газарт буусан айл өрхийн судлгааг гаргаж, айл өрхүүдээр  орж санал бодлыг сонсох:
Орон сууцны зориулалттай газарт зөвшөөрөлгүй  буусан 72 өрх айл, 44 хашаа байгаагаас  Эхний 19 айлд ороод санал бодлыг сонсоход 70 хувь нь 12 айлын  орон сууцны зориулалтаар орох саналтай байна дэмжиж байна гэсэн санал хүсэлт өгсөн 30 хувь нь  насаарааа олон жил байсан сонгууль болхоор нэр дэвшигч нар  танай энэ газруудыг гэрчилгээжүүлнэ  надад санал аа өгөөрэй гэдэг.  Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулан ажиллаа. Мөн тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Улсын Хүн ам орон сууцны тооллогын ‘’Сумын багийн түр товчоо’’ ажлын хэсэгт хөдөөгийн 3 багийн Аrcgis программд дээр ажиллаж Аргалатын зүүн, Аргалантын баруун,Сээр, Агваш гэсэн багуудын байр зүйн зураг гаргаж өгч  ажиллаа.
 
Агаар бохирдлын тооллого судалгааны ажлын хүрээнд Агаар бохирдолын ажлын хэсэгт орж өрх айл аа хувиарлан авч  тус тусын айл өрхөө хуваан авч ажиллаа. 40 айл өрхөөр орж агаарын бохирдлын судалгааг авч 120 айл өрхийн  Уртраг Өргөрөг координатыг авч цаг уур ажилттанд хүлээлгэн өгч ажиллаа.
 
            ‘’Газар зүйн нэрийн салбар зөвлөл байгуулах тухай’’ захирамж гаргуулан энэ ажлын хүрээнд ажлын хэсэгийн гишүүддээ  хурал зарлаж хуралдан гишүүдэд Газар зүйн нэрийн хээрийн тодруулалтыг сумын хэмжээнд хийх ажлыг зохион байгуулах, газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, шинээр өгөх болон өөрчлөх газар зүйн нэрийг хэлэлцэн танилцуулж хийх ажилаа төлөвлөн хуваан авч ажиллаж байна.
 
Худалдаа үйлчилгээ 600м2, Аялал жуулал бааз 2га газрыг 2 байршлаар тус тус Газрын Дуудлага худалдааны захирамж гаргуулан дуудлага худалдааны  зарыг тавьж Дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөлөн ажиллаж байна.
127 Идвэхгүй нэгж талбараас 90 ажлын нэгж талбар болгож   холбогдох бичиг баримт бүрдүүлэн судалгааг  хийж  мэдээллийн сан үүсгэх талаар сумын болон хөдөөгийн багуудийн иргэдээс холбогдон бичиг баримттай  холбоотой судалгааг авч   ажиллаж байна. Үүнээс  35 нөхөн бүртгэлийг хийгээд байна.
02 сарын 21-ний өдөр нийт их цэвэрлэгээнд гарч ажиллаа. Мөн 02 сарын 25-ний өдөр шуурхай жижүүрт гарч ажилсан.
 
Тайлан бичсэн:                                        Б.Ганцэцэг



  • ХОЛБОО БАРИХ

    Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ш.Эрэнцэнгийн -1-102, Аргаль уриа кино театрын баруун талд Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын байр
    Албан утас: +976-70434019, +976-70434018, +976-70434017
    Цахим шуудан: khovd@gazar.gov.mn

  • Flicker Gallery

      https://www.flickr.com/gp/khovdgazarmn/53DK
  • ФЭЙСБҮҮК ПЭЙЖ