“NLM” Норвегийн тусламжийн байгууллага шинэ цэцэрлэгт хүрээлэн барина,

“HЛM” Норвегийн тусламжийн байгууллагаас Жаргалант сумын Жаргалан баг Орчлон 1 дүгээр гудамжны 107 тоот 3174 метр квадрат газарт өвлийн улиралд хоккейн талбай, зуны улиралд хөл бөмбөгийн  талбай, элсний волейбол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн дэмжих төвийн байр, гар урлалын сургалтын төв, ногоон байгууламж зэргийг багтаасан цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэж 2021 оны 07 дугаар сараас ажлаа эхлүүлэн 2022 оны намар бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Уг төслийг аймгийн Засаг даргаас дэмжин газар ашиглах гэрээг 2 жилээр байгуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр Ховд хотод хүүхэд залуучуудын, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар нэмэгдэх ач холбогдолтой юм. 



  • ХОЛБОО БАРИХ

    Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ш.Эрэнцэнгийн -1-102, Аргаль уриа кино театрын баруун талд Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын байр
    Албан утас: +976-70434019, +976-70434018, +976-70434017
    Цахим шуудан: khovd@gazar.gov.mn

  • Flicker Gallery

      https://www.flickr.com/gp/khovdgazarmn/53DK
  • ФЭЙСБҮҮК ПЭЙЖ