Газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдааг 10 байршилд зарлалаа

ХОВД АЙМАГ, ЖАРГАЛАНТ СУМ ГАЗАРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА ХОТ  ГАЗРААС ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГ 10 БАЙРШИЛД ЗАРЛАЛАА
Жаргалант сумын  Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны А/154 дүгээр захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдааг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернет орчинд холбогдсон төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож,  түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.
Дуудлага худалдаанд оролцохыг хүсвэл: Та 1.Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлнэ /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/ 2. Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээнэ /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/ Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно. Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрд тушаана. Дуудлага худалдааны дэнчинг /100161755405/, тэмдэгтийн хураамжийг /100160000954/  Төрийн сангийн тоот дансанд тушаана. Дуудлага худалдаа - Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны  дугаарыг бичнэ. Дуудлага худалдааны үнийн саналыг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 /УБ цагаар/цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна.
 Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 06 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.




Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол зураг дээр дарна уу!!! 



















 


  • ХОЛБОО БАРИХ

    Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ш.Эрэнцэнгийн -1-102, Аргаль уриа кино театрын баруун талд Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын байр
    Албан утас: +976-70434019, +976-70434018, +976-70434017
    Цахим шуудан: khovd@gazar.gov.mn

  • Flicker Gallery

      https://www.flickr.com/gp/khovdgazarmn/53DK
  • ФЭЙСБҮҮК ПЭЙЖ