Ховд аймгийн ГХБХБГ-ын даргаар батлуулсан удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан Булган суманд ажиллаж байна.

“Газар зохион байгуулалт, хот төлөвлөтийн цахим системийг ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Ховд аймгийн ГХБХБГ-ын даргаар батлуулсан удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан Булган суманд ажиллаж байна.
Тус ажлын хэсэг нь Булган сумын ИТХ-ын 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг координатжуулах, газар зохион байгуулалтын мэдээллийн системд оруулах, газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилган орц, гарц чөлөөлөх, газар зүйн нэрийн салбар зөвлөл байгуулах, геодезийн байнгын цэг тэмдэгтийн хадгалалт, хамгаалалт, устсан цэг тэмдэгтийг нөхөн сэргээх, орон нутагтаа хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх, гудамж талбай гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.



  • ХОЛБОО БАРИХ

    Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ш.Эрэнцэнгийн -1-102, Аргаль уриа кино театрын баруун талд Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын байр
    Албан утас: +976-70434019, +976-70434018, +976-70434017
    Цахим шуудан: khovd@gazar.gov.mn

  • Flicker Gallery

      https://www.flickr.com/gp/khovdgazarmn/53DK
  • ФЭЙСБҮҮК ПЭЙЖ