Монгол улсын хаягын мэдээллийн сангийн шинэчлэлийн хүрээнд

Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Засгийн газрын “Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам”  Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/73 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, аймгийн хаягийн мэдээллийн сангийн өгөгдлийг газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдөлтэй болон газар дээрх хаягжуулалттай харьцуулан шалгаж бүрэн, алдаагүй мэдээллийн сан бүрдүүлэх, хуучин, шинэ зэрэгцүүлсэн хаягийн жагсаалт гаргах зорилгоор аймгийн ГХБХБГ-ын Газрын хэлтэсийн мэргэжилтэнгүүдийг сумдад ажиллуулах удирдамжын дагуу 2 ажлын хэсэг байгуулж, хуваарийн дагуу сумдад ажиллалаа.
Уг ажлыг 2021 оны 01 дугаар сарын 18-аас- 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн бөгөөд сүүлийн сум болох Булган суманд Газрын албаны 11 мэргэжилтэн, тус сумын төрийн албан хаагчид нийт 68 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд сумдад ажиллаж байгаа мэргэжилтэнгүүд тухайн сумын иргэдэд Газрын тухай хуулийн хэрэгжилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын зөрчил маргаан, газрын төлбөр, газрын цахим мэдээллийн систем, хаягжуулалт, фото мониторинг, бэлчээр ашиглалт зэргээр өргөн цар хүрээтэй мэдээлэл өгч ажиллалаа.
Монгол Улсын хаягийн мэдээллийн сангийн өгөгдлийг газрын мэдээллийн сангийн өгөгдөлтэй болон газар дээрх хаягжуулалттай харьцуулан шалгаж бүрэн, алдаагүй мэдээллийн сан бүрдүүлэх, хуучин, шинэ зэрэгцүүлсэн хаягийн жагсаалт гаргах ажлын удирдамжын хүрээнд ГХБХБГ-ын Газрын хэлтэсийн мэргэжилтэнгүүдийг сумдад ажиллуулж, сумдын газрын даамлуудын ажлыг эрчимжүүлэх, сумдын удирдлагыг мэдээ мэдээллээр хангаж ажиллаж байгааг сумдын удирдлагууд сайшааж байв.
Жаргалант суманд тус ажлыг 2021 оны 02 дугаар сарын 05-аас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөв.



  • ХОЛБОО БАРИХ

    Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ш.Эрэнцэнгийн -1-102, Аргаль уриа кино театрын баруун талд Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын байр
    Албан утас: +976-70434019, +976-70434018, +976-70434017
    Цахим шуудан: khovd@gazar.gov.mn

  • Flicker Gallery

      https://www.flickr.com/gp/khovdgazarmn/53DK
  • ФЭЙСБҮҮК ПЭЙЖ