Цахим дуудлага худалдааны зар




ХОВД АЙМГИЙН ХОВД СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ

ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ
 
2020.11.17                                                                                                       Дунд ус
            Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2020 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн А/243 тоот захирамжийн дагуу тус сумын Дунд ус багийн нутаг дэвсгэрт дор дурьдсан нэг байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулахаар зарлаж байна.
1. Дуудлага худалдааны хэлбэр: Цахим хэлбэрээр Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дараах байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа явагдана.
2. Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын зарласан газрын байршил, хэмжээ, анхны үнэ
 
Газрын байршил Газрын байршлын координат
 
Газар эзэмших зориулалт Код Газар талбайн хэмжээ /м2/ Газар эзэмших хугацаа Дуудлага худалдааны анхны үнэ
1 Дунд ус баг 379109.5100, 5331265.5860 379105.8800, 5331275.9300 379115.6400, 5331279.6700 379117.2800, 5331274.6100 379124.5475, 5331277.1810 379126.5667, 5331271.5751 379119.2200, 5331268.9900 Худалдаа үйлчилгээ эрхлэх 2111 160 15 128000
   
 
3. Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг  2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас  эхлэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл цахимаар www.mle.mn хаягаар бүртгэнэ.
4. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа: Цахимаар www.mle.mn хаягаар 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутад эхлэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 00 минутанд дуусана.
5. Дэнчингийн хэмжээ: Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна.
6. Дуудлага худалдаанд ялагчийг тодруулах журам:  Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн, өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын тухай мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.
  1. Дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ:
  2. Иргэний үнэмлэх, эсхүл  түүнтэй адилтгах бичиг баримт,  улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Дэнчингийн мөнгө төлсөн баримт  /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
  4. Өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг үнэн зөв тодорхойлсон банкны тодорхойлолт
  5.  Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  6. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг  төлөөлж, оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл 
Жич: 1. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дээрх материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана.
2. Хүсэлтийг хүлээн авч, дуудлага худалдааны оролцогч болсныг цахим дуудлага худалдаа явуулах тусгай програм хангамжид нэвтрэх нэр, нууц үгээр баталгаажуулж оролцогчид мэдэгдэнэ.

Дуудлага худалдаатай танилцах бол энд дар
 
Холбоо барих утас: 99436394
ХОВД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


 
 


  • ХОЛБОО БАРИХ

    Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ш.Эрэнцэнгийн -1-102, Аргаль уриа кино театрын баруун талд Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын байр
    Албан утас: +976-70434019, +976-70434018, +976-70434017
    Цахим шуудан: khovd@gazar.gov.mn

  • Flicker Gallery

      https://www.flickr.com/gp/khovdgazarmn/53DK
  • ФЭЙСБҮҮК ПЭЙЖ