Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд өгөхөд бүрдүүлэх материалын жагсаалт

1. Улсын комиссыг ажиллуулахыг хүссэн хүсэлт /ААНБ - албан тоот, Иргэн - өргөдөл/

2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуралдааны бэлтгэлийг хангах, барилгын зурагт танилцуулга, угсралтын ажлын явцыг проектороор танилцуулах
3. Барилга байгууламжийн талаархи мэдээлэл
4. Гүйцэтгэгч байгууллагын баталгаа
5. Захиалагч, зохиогч, гүйцэтгэгч, ашиглагч байгууллага барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлын чанарыг хамтран шалгасан акт, протокол, үүрэг даалгаврын биелэлтийн хамт
6. Зураг төслийн байгууллагаар гаргуулсан зохиогчийн нэгдсэн дүгнэлт
7. Зургийн төслийн байгууллагатай барилгын зургийн иж бүрнээр хийлгэх гэрээ, тусгай зөвшөөрлийн хуулбар
8. Захиалагчийн техник хяналтын инженерийн тушаал, гэрээ, дипломын хуулбар
9. Байршил тогтоосон тухай шийдвэр, схем зураг
10. Ерөнхий төлөвлөгөөний зургийг Аймгийн ерөнхий архитектор, ОБГ-аар батлуулсан зураг
11. Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ
12. Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл
13. Барилга угсралтын ажил гүйцэтгэх талаар гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ
14. Барилгын гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн хуулбар, даамал инженер, ХХ инженер томилсон тушаал, мэргэжлийн үнэмлэх, сертификат
15. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
16. Хангагч байгууллагуудаас олгосон техникийн нөхцлүүд
17. Экспертизийн албанаас барилгын зураг төсөлд хийсэн экспертизийн нэгдсэн дүгнэлт
18. Барилга барих талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт
19. Улаан шугам тавьсан акт, мэргэжлийн байгууллагын баталгаажуулалт
20. Материалын чанарын тохиролын гэрчилгээнүүд, тусгай зөвшөөрөлтэй ААНБ-тай хийсэн гэрээ
21. Гадна ИШС-ний гүйцэтгэлийн зураг /СД болон цаасан болон тоон хэлбэрээр өгөх/
22. Барилгын ажлын баталгаажуулсан журнал
23. Барилгын иж бүрэн батлагдсан ажлын зураг
24. Барилгын хувийн хэрэг нээх
Жич: Захиалагч болон гүйцэтгэгчээс ирүүлсэн техникийн бичиг баримтын бүрдэлтийг 3-5 хоногийн хугацаанд үзэж, барилга байгууламжтай танилцсаны дараа барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын мэдэгдлийг өгнө.


  • ХОЛБОО БАРИХ

    Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ш.Эрэнцэнгийн -1-102, Аргаль уриа кино театрын баруун талд Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын байр
    Албан утас: +976-70434019, +976-70434018, +976-70434017
    Цахим шуудан: khovd@gazar.gov.mn

  • Flicker Gallery

      https://www.flickr.com/gp/khovdgazarmn/53DK
  • ФЭЙСБҮҮК ПЭЙЖ