2020 оны 2 дугаар сард хийсэн ажлын тайлан

2020.02.27                                                                                                          Алтан тээл
Өргөдөл гомдол
  • Газар эзэмших талаар:
  • Газар эзэмших чигллээр өвөлжөө хаваржааны 1 өргөдөл
  • Газар өмчлөх талаар:
  • Хэмжээ талбай өөрчлөх 3 өргөдөл
  • Газар өмчлөгч иргэдийн нөхөн бүрдүүлэлт, лэнд-менежер программд оруулах  -34
  • Хамтран өмчлөгч салгуулах-4
нийт 38 өргөдөл ирж ЛМ программд оруулж хуулийн дагуу шийдвэрллээ. Улсын бүртгэлд 10 иргэний материал хүргүүлэн ажиллалаа.
                      Сумын Засаг даргын 2 сарын 5 ны өдрийн А/012 тоот захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй  газар зүйн нэрийн зөвлөл байгуулаад байна.
Газрын кадастрын мэдээллийн сангийн вэб системд  газар эзэмшигч, өмчлөгч нарын татвар, төлбөрийн бодолт хийж ГХБХБГ-т хүргүүлсэн. Үүнд газрын төлбөр-171 иргэнд өмчлөгч-414 иргэнд тус тус бодолт хийсэн. Мөн тухайн сард газар өмчлөгч 38 иргэнийг лэнд менежер программд оруулсан. Бургасан багийн координат тогтоосон 18  хаваржааг Arcgis программд оруулан Shapefile үүсгэн лэнд менежер программд ажлын нэгж талбар үүсгэн ажилласан.
2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газрын биржийн цахим системээр  дуудлага худалдааг заралсан.
 
      2019 оны газрын төлбөрийн үлдэгдлийг Татварын байцаагч Г.Эрдэнэтуяатай хамтран баг тус бүрээр нь тооцож иргэдэд мэдэгдэх хуудас өгсөн.
   
                      ГХБХБГ-аас Газрын удирдлагын хэлтсийн дарга Р.Цэцэгмаагаар ахлуулсан ажлын хэсэг 2 сарын 10-11 ны өдрүүдэд хяналт шалгалт хийж заавар зөвлөгөө өгч ажилласан.

 
Тус сумын оршуулгын газрын судалгааг  багийн дарга нартай хамтран  байршил тогтоож, уг судалгааны  shape file болон зургийг  ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Цогтсайханд хүргүүлэн ажилласан.


2020 онд улсын төсвөөр хийгдэх Бургасан болон Бураа бураа багийн цахилгааны шугам сүлжээний координат тогтоон, захирамж гаргаж, ажлын нэгж талбар үүсгэн ажиллаад байна.


2 сарын 21-ний  өдөр Тэгш дөрвөн алтай ХХК-ны ирүүлсэн координатыг шалгаж үзэхэд  сумын нутаг дэвсгэрт байсан тул  зураглал хийж тус компанид хүргүүлсэн.
Гүвээ болон Бураа багийн төвийн координатыг багийн дарга нартай хамтран  тогтоож, лэнд менежер программд орууллаа.

Сумын барилга байгууламжийн судалгаа болон зургийг ГХБХБГ-ын мэргэжилтэн М.Баяржаргалд Mbamyagmardirj@gmail.com хаягаар хүргүүлсэн.

Мөн Бага оврын зуухны судалгаа болон  зургийг ГХБХБГ-ын  мэргэжилтэн      Д. Эрдэнэбатад хүргүүлэн ажилад байна.

 
ТАЙЛАН ГАРГАСАН:
ГАЗРЫН ДААМАЛ                        Б.БАТ-ЭРДЭНЭ
 
 


  • ХОЛБОО БАРИХ

    Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ш.Эрэнцэнгийн -1-102, Аргаль уриа кино театрын баруун талд Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын байр
    Албан утас: +976-70434019, +976-70434018, +976-70434017
    Цахим шуудан: khovd@gazar.gov.mn

  • Flicker Gallery

      https://www.flickr.com/gp/khovdgazarmn/53DK
  • ФЭЙСБҮҮК ПЭЙЖ