2020 оны 1 дүгээр сард хийсэн ажлын тайлан

ЗЭРЭГ  СУМЫН ГАЗРЫН ДААМЛЫН
2020.01 31                                                                                                             Алтан тээл
Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аргачлалын дагуу боловсруулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 14/07 дугаар тогтоолоор 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулж ажилласан. Үүнд 11 ажил  хийж гүйцэтгэхээр  тусган хэрэгжүүлж эхлээд байна.

2020 оны төсөвт газрын даамлын унаа 2.3 сая иргэн Ц.Сүхбаатарт газар чөлөөлөх 2.0 сая, О.Болдбаатар нөхөн олговор 20.0 сая гүвээ багийн малын ванн-9.0 сая төгрөг тус тус хэлэлцүүлэн батлуусан.
 
Ховд аймгийн ГХБХБГазрын удирдлагын хэлтсийн дарга, барилгын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, сумдын газрын даамал, үйлчилгээний ажилтнуудаа 2020 оны 1 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2020 оны 01 дүээр сарын 24-ний өдөр батлуулж өдөр тутмын ажилдаа мөрдлөгө болгон хэрэгжүүлэн ажиллаж байна.
 

Энэ хүү арга хэмжээний үеэр техник программ хангамж хариуцсан мэргэжилтэн Отгонбилэгээс  тоон гарын үсэг плаш хүлээн авсан.
 
Сумын засаг даргын 2020 оны 02 сарын 05-ны өдрийн А/12 захирамжаар газар зүйн нэрийн салбар зөвлөлийн ажлын хэсэг байгуулан ажиллалаа.
Сумын хэмжээний газар ашиглалт, эзэмшилт, өмчлөлийн татвар, төлбөрийн орлогын бодолтыг хийж дуусгаж аймгийн  ГХБХБГ-ын төлбөрийн мэргэжилтэнд хүргүүлэн ажилласан. Газар эзэмших 135 иргэний газрын төлбөрийн бодолт, газар өмчилсөн  395  иргэний газрын  татварыг бүрэн бодолт хийж, мэдээллийн санд ороогүй 37 иргэнийг лэнд менежер программд оруулан ажиллаад байна.
Сумын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн санд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мэдээлэл ороогүй 59 идэвхгүй нэгж талбарыг идэвхтэй болгох, шалтгааныг тодорхойлон жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган ажилснаар  тус оны  01 сарын 31-ны байдлаар  идэвхгүй нэгж талбарыг дуусгаж ажилласан.
 
Өргөдөл хүсэлт шийдвэрлэлтийн байдал
2020 оны 1 дүгээр сарын байдлаар иргэн , аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших -8 өргөдөл ирсэн бөгөөд үүнээс 6 өргөдөл шийдвэрлэсэн. Нөхөн бүрдүүлэлт газар өмчлөх эрхийн гэрчилгээ авах  40  өргөдөл хүсэлт хүлээн авч 37 өргөдлийг программд оруулсан бөгөөд 8 иргэний материалыг улсыг бүртгэлд хүргүүлэн ажилласан.  3 өргөдлийн  материал дутуу хүлээгдэж  байна.
Бүртгэл мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаар дамжуулан цахим хэлбэрээр эрхлэх  болсондоо холбогдуулан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ”Э” дугаар авдаг болсон. 2020 оны 1 дүээр сарын байдлаар 8 нэгж талбарын материал явуулж 6-д нь “Э” дугаар авч гэрээ байгуулан гэрчилгээжүүлэв.


   
Тухайн сард Бураа багийн 18 хаваржааны ажлын нэгж талбар үүсгэн ажилласан. Мөн улсын төсвөөр хийгдэх цахилгааны шугам сүлжээний координатыг ЗДТГ-ын дарга М.Баярт,  Бураа багийн Засаг дарга Н.Мягмар,  Бургасан багийн Засаг дарга Х.Батбилэг , Бураа багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч К.Баярмянгаа, Цахилгааны байцаагч П.Чогсом нарын бүрэлдэхүүнтэй явж тогтоосон.

Бусад ажлын талаар:
2020 оны 01 сарын 22 нд аймгийн ЗДТГ-ын дарга Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг манай суманд ажилласан бөгөөд Гантөмөрт 3 чиглэлээр ажилаа шалгуулан оноогоо бүрэн авсан. Мөн аймгийн засаг дарга асан Цэвээнравдан байгаль орчны талаар сургалт хийж  мэдээ мэдээлэл өгсөн. Энэхүү сургалтанд  хамрагдсан.
 
ГАЗРЫН ДААМАЛ                          Б.БАТ-ЭРДЭНЭ


  • ХОЛБОО БАРИХ

    Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ш.Эрэнцэнгийн -1-102, Аргаль уриа кино театрын баруун талд Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын байр
    Албан утас: +976-70434019, +976-70434018, +976-70434017
    Цахим шуудан: khovd@gazar.gov.mn

  • Flicker Gallery

      https://www.flickr.com/gp/khovdgazarmn/53DK
  • ФЭЙСБҮҮК ПЭЙЖ