цэцэг сумын газрын даамалын 2020 оны 2 сард хийсэн ажлын тайлан

            Ховд аймгийн Цэцэг сумын газрын даамлын 2020 оны 02 сард хийсэн ажлын тайлан

цэцэг нуур Газар өмчлөх, эзэмших хүсэлтэй 7 өргөдөл хүлээн авч 4 өргөдөлийг шийдвэрлэж 3 өргөдөл материал болон тодоруулга шаардлагатай байгаа тул хүлээгдэж байна.
2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 12 айлын орон сууцны барилгын дуудлага худалдааг 2020 оны 03 сарын 11нд явуулахаар цахим системд оруулан сурталчилан ажиллаж байна.
Газар эзэмших, өмчлөхөөр газар хүсэж буй Хөшөөт багийн 12 айлыг кадастарын зургийг Сити Лэнд ХХК-иар хийлгүүлэн ажилаж байна. Газар төлбөрийн бодолтыг бүрэн хийж холбогдох мэргэжилтэнд дамжуулан өгсөн. Сумын хэмжээнд эзэмшил - өмчлөл - тус бүрийн бодолтыг 100 хувь хийж дууссан. Нөхөн бүрдүүлэлтээр аж ахуйн нэгж байгууллагын 5, иргэний 3 материалыг хийж төлбөрийн бодолтыг хийсэн.
Газар нутгийн нэрийн дэд зөвлөлийг байгуулж, хийх ажлын төлөвлөгөөг гарган ажлын хэсгээр хуралдсан. /Зураг1/ Сумын онцгой комиссын хуралд 2 удаа оролцож Coviad -19 өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс сумын төв суурин газарт байгаа иргэдэд маск тараах болон ариутгал цэвэрлэгээний бодисыг тарааж ажилласан.
Онцгой байдал зарласантай холбоотойгоор 2020 оны 02 сарын 26-ны өдөр хариуцлагтай жижүүр сумын хэсгийн төлөөлөгч Б.Болдбаатар, МУНБЦГ-ын нягтлан бодогч Б.Гансүх нартай Хөшөөт уурхайн засмал зам дагуу Моннис ХХК-ны замын уулзварт 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. /зураг2/ Сумын 8 оршуулгын газрын судалгааг гаргаж бүх цэгийг Google Earth программаас цгэг авч ship файл үүсгэн холбогдох мэргэжилтэнд хугацаанд нь өгсөн. Сумын хэмжээний төвлөрсөн томоохон барилгуудыг цахим системд оруулахтай холбоотойгоор ирсэн албан бичгийн хариу хүрээнд 9 томоохон барилын холбогдох судалгааг гаргаж Барилгын хэлтэсийн холбогдох мэргэжилтэнд явуулсан.


  • ХОЛБОО БАРИХ

    Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ш.Эрэнцэнгийн -1-102, Аргаль уриа кино театрын баруун талд Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын байр
    Албан утас: +976-70434019, +976-70434018, +976-70434017
    Цахим шуудан: khovd@gazar.gov.mn

  • Flicker Gallery

      https://www.flickr.com/gp/khovdgazarmn/53DK
  • ФЭЙСБҮҮК ПЭЙЖ