Aймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын удирдах ажилтны зөвлөгөөн

21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн эхэллээ.
Уг зөвлөгөөнөөр Газрын чиглэлээр бодлого, хууль эрх зүйн орчны талаар баримталж буй бодлого, Геодези, зураг зүй, Суурь судалгаа, мониторинг, Кадастр, Газар зохион байгуулалт, Орон зайн мэдээлэл, технологи, Архивийн мэдээлэл, Хот байгуулалтын чиглэлээр 2020 онд хийгдэх ажил, орон нутгийн оролцооны тухай хэлэлцэж байна.
Зөвлөгөөний үеэр 2019 онд Салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа тайлагнан, дүгнэж, “Шилдэг байгууллага”, “Шилдэг менежер”, “Шилдэг нэгж”, “Шилдэг ахлах мэргэжилтэн”, “Шилдэг ажилтан”, “Шилдэг газрын даамал”-д өргөмжлөл гардуулна.
Мөн ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү Аймгуудын ГХБХБГ-ын дарга, НГЗА-ны дарга нартай 2020 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлан гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.










  • ХОЛБОО БАРИХ

    Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ш.Эрэнцэнгийн -1-102, Аргаль уриа кино театрын баруун талд Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын байр
    Албан утас: +976-70434019, +976-70434018, +976-70434017
    Цахим шуудан: khovd@gazar.gov.mn

  • Flicker Gallery

      https://www.flickr.com/gp/khovdgazarmn/53DK
  • ФЭЙСБҮҮК ПЭЙЖ