Ховд аймгийн гхбхбг-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн буянт, мянгад сумдыг дугуйгаар зорьлоо

  Ховд аймгийн ГХБХБГ-аас газар болон барилгын чиглэлийн хяналт хийх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллахаар 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Буянт, Мянгад сумыг дугуйтай зорьлоо. Ажлын хэсэгт барилгын хяналтын мэргэжилтэн, газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд газрын даргын хамтаар явж байна.
Сумдын удирдлагуудад газрын талаарх ойлголт мэдээлэл хүргэх, улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс гадна, аймгийн газар зохион байгуулалтын 10 жилийн хугацаатай төлөвлөгөөг ард иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан батлахыг чухалчлан үзэж байна гэлээ.





Ингэснээр газар зохион байгуулалт зөв төлөвлөлтөнд орохоос гадна зөв зохион байгуулалттайгаар бэлчээрийг авч явах боломж нөхцөл бүрдэж байна.Мөн сумдын газрын даамал нарын ажлыг газар дээр нь дүгнэж зөвлөгөө өгч ажиллах юм байна.
Ховд аймаг нь улсдаа ногоон хөгжлийн хөтөлбөрийг баталсан хоёр дахь аймгаар нэрлэгдсэн. Эхний аймагт нь Булган аймаг ордог байна. Ногоон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөвхөн байгаль орчны байгууллагуудын үүрэг биш юм.
Үүнд ард иргэдийн оролцоо дэмжлэг чухал байгааг ч онцоллоо. Машин техник чухалчлах болсон энэ цаг үед сэтгэл байвал ямар ч ажлыг хийж бүтээж болдог гэдгийг ГХБХБГ-ын хамт олон харуулж байна.
90 км замыг дугуйгаар туулж байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилах, ард иргэдийн санал хүсэлтийг сонсохоор аян замдаа гарлаа.


  • ХОЛБОО БАРИХ

    Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ш.Эрэнцэнгийн -1-102, Аргаль уриа кино театрын баруун талд Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын байр
    Албан утас: +976-70434019, +976-70434018, +976-70434017
    Цахим шуудан: khovd@gazar.gov.mn

  • Flicker Gallery

      https://www.flickr.com/gp/khovdgazarmn/53DK
  • ФЭЙСБҮҮК ПЭЙЖ