Сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8/11 дүгээр тогтоолоор усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоон баталсан Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран сумдын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамлуудад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургалт, хэлэлцүүлэгт 17 сумын Засаг дарга, газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагчид болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцож, санал солилцон зөвлөмж гаргалаа


  • ХОЛБОО БАРИХ

    Монгол Улс, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Ш.Эрэнцэнгийн -1-102, Аргаль уриа кино театрын баруун талд Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын байр
    Албан утас: +976-70434019, +976-70434018, +976-70434017
    Цахим шуудан: khovd@gazar.gov.mn

  • Flicker Gallery

      https://www.flickr.com/gp/khovdgazarmn/53DK
  • ФЭЙСБҮҮК ПЭЙЖ